Thursday, May 14, 2009

Сүлжээний түвшингийн протоколууд

За ингээд сүлжээний түвшинд харгалзах хэдэн протоколуудыг судалсымаа тэрийгээ бичий гэж бодлоо. IP, ICMP, ARP, RARP, OSPF, BGP, RIP, IS-IS гэх мэт нэлээд хэдэн протоколууд. Эдгээр протоколуудыг товчоор тайлбарлавал:

* IP- Сүлжээний түвшний протокол, сүлжээний компьютерүүдийн хооронд өгөгдөлийг зөөдөг.

* ICMP- Интернэтийн мэдэгдэл удирдах протокол. Алдааны тухай бусад зүйлсийн талаарх мэдэгдэлийг зохицуулдаг.

* ARP- Хаягийг шийдвэрлэх протокол

* RARP-ARP-эсрэг буюу хаягийг шийдвэрэлдэггүй протокол.


* OSPF-Open Shortest Path First (OSPF) протокол нь хамгийн сайн хувилбар бөгөөд дамжуулах хурд, траффик, найдваржилт, нууцлалт зэргийг удирдах чадвартай.

* BGP- Хилийн нэвтрэх протокол (BGP-Border Gateway Protocol) нь зам векторын чиглүүлэг ашиглан домэйн хоорондын чиглүүлгийн протокол юм.

* RIP - Чиглүүлэх мэдээллийн протокол (RIP-Routing Information Protocol) нь бие даасан систем доторхи гадаад домэйн чиглүүлэх протокол юм.

* IS-IS - Хост болон чиглүүлэгчийн хоорондын харилцааг хангадаг протоколыг ES-IS гэдэг ба чиглүүлэгч хоорондоо харилцдаг протоколыг (чиглүүлгийн протокол) IS-IS гэнэ.

Оршил

1984 онд Олон Улсын Стандартчилалын Байгууллагаас (International Standards Organization -ISO) нэгэн төрлийн бус төхөөрөмжүүдийг холбох сүлжээний архитектурыг дүрсэлэн багц зааврыг (specification) боловсруулан гаргасан байна. Анхны энэ баримт бичиг нь мэдээлэл солилцох ижил стандарт, протоколыг ашиглдаг нээлттэй гэгдэх системүүдэд л зөвхөн хамаатай байв. 1984 онд ISO –с “Нээлттэй системүүдийн харилцан ажиллагааны загвар” (Open System Information Reference Model) гэсэн шинэ зааварыг боловсруулсан нь сүлжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн дагаж мөрдөх олон улсын стандарт болсон. Сүлжээний техник, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид OSI загварын дагуу ажилладаг бөгөөд OSI загвар нь хэрэглэгчдэд сүлжээний үйлдлүүдийг түвшин бүрээр харж ойлгох боломж олгодог. Сүлжээгээр өгөгдөл дамжуулах процессыг OSI загварын дагуу 7 үе буюу түвшинүүдэд хуваан авч үздэг байна. Түвшин болгонд тодорхой үүрэг, төхөөрөмж, протокол харгалздаг байна. Үүнд доод түвшин нь өгөгдлийг дамжуулах физик орчин, түүний функцыг тодорхойлдог бол дээд түвшин нь программыг ямар аргаар дамжуулалтанд холбохыг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл доод түвшин нь техник хангамж, дээд түвшин нь программ хангамж чиглэлтэй байдаг байна.